Хөлбөмбөг
Хувийн туршлагаасаа Хөлбөмбөгийн үүсэл
 Хөл бөмбөг анх үүссэн цаг хугацаа, газар тодорхой бус, харин орчин үеийн хөл бөмбөгтэй төстэй тоглоомыг эрт цагаас тоглож байсныг тогтоосон байна. Хөл бөмбөг анх үүссэн цаг хугацаа, газар тодорхой бус, харин орчин үеийн хөл бөмбөгтэй төстэй тоглоомыг эрт цагаас тоглож байсныг тогтоосон байна. Хөл бөмбөгийн эх орон Англи гэж тооцогддог. Тэнд 1863 онд хөл бөмбөгийн анхны холбоо зохион байгуулагдан тоглолтын анхны дүрмийг боловсруулан нийтэд хүргэсэн байна.
"Хөлбөмбөг" цааш унших »
Assault Heroes mini тоглоом
Уг тоглоом нь жижиг тоглоом боловч график дажгүй юм байналээ!!! Assault Heroes тоглоом экшн төрөлдөө орох юм. хуулах
"Assault Heroes mini тоглоом" цааш унших »
Австрали улс
Австрали тивийг бүхэлд нь, Тасман болон олон тооны жижиг арал дамнасан 7.682.300 кв.км газар нутаг эзлэн оршдог улс. 2003 оны үнэлгээгээр 19.731.984 хүн амтай байсан ба мөн онд хүн амын жилийн дундаж өсөлт 0.93 хувь болж, 2050 он гэхэд 24.175.783 болох төлөвтэй байгаа ажээ. 
"Австрали улс" цааш унших »
team viewer

TeamViewer ашиглан алсын зайд байгаа хоёр компьютерийн хооронд файл зөөх, компьютерийг удирдах үйлдлийг хийж болно. Хэрэв таны найзын компьютер гэмтсэн бол үүнийг ашиглаад төвөггүй засчихаж болно шүү дээ. Мэдээж хоёр компьютер дээр хоёуланд нь суусан байх шаардлагатай шүү.

Download-татах[Mediafire]

Жил бүр зургаан сая га газар цөл болон хувирч байна
Цөлжилттэй тэмцэх олон улсын жил эхэлж байгааг НҮБ 2006 оны анхны өдөр дэлхий дахинд мэдэгдсэн. Энэхүү жилийн хүрээнд хүн төрөлхтөний өмнө тулгараад байгаа байгаль, хүрээлэн буй орчны бэрхшээлтэй асуудлууд, түүний дотор өдрөөс өдөрт нэмэгдэн буй цөлжилтийн аюул, манай гаригийн гуравны нэгийг эзэлдэг хуурай гарын биологийн төрөл зүйлийг хадгалах, цөлжилтийн гамшигт өртөөд байгаа хоёр тэрбум хүний амьдрах арга ухаан, уламжлалыг хамгаалах арга замыг нийтэд таниулан сурталчилах олон ажил хийхээр НҮБ төлөвлөж байгаа юм билээ. Тухайлбал, НҮБ-ын ган, цөлжилттэй тэмцэх конвенцийн 10 жилийн ойг энэ оны арванхоёрдугаар сард тэмдэглэх бөгөөд “Цөлийн шөнө” нэртэй кино наадам зохион байгуулах гэж буй юм байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөгөөр хуурай, хуурайвтар, чийг дутмаг бүс нутгуудад хөрсний элэгдэл эвдрэл, цөлжилтийн явц улам хурдасч байгаа билээ. НҮБ-ын хийсэн судалгаанаас үзэхэд дэлхийн хуурай газрын гуравны нэг нь доройтолд орсон бөгөөд жил бүр зургаан сая га газар цөл болон хувирч байгаа аж. Түүнээс үүдэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд учирч буй алдагдал жилд 42 тэрбум ам.долларт хүрчээ. Ган, цөлжилт, түүнтэй тэмцэх талаар олон улсын хамтын ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл явцыг дараах байдлаар тоймлож болох юм.
"Жил бүр зургаан сая га газар цөл болон хувирч байна" цааш унших »
Увидастай цэцэг
Гоёмсог цэцгээр өрөө тасалгаагаагаа чимэхийг хүсдэггүй бүсгүй хүн байхгүй биз. Үнэхээр ч ногоон хүлэмж, цэцэгс тайван сэтгэгдэл төрүүлэх төдийгүй эрүүл мэндэд ч тустай байдаг ажээ.

"Увидастай цэцэг" цааш унших »
Та муур тэжээдэг үү

Та өөрийн муураа зөв хооллож байгаа үгүйг мэдэх нь маш чухал. Нялх зулзага болон насанд хүрсэн муурны хооллолт өөр өөр байдаг. Та муураа эрүүл байлгахын тулд чанартай, эрүүл хоолоор хооллох хэрэгтэй.

Мууранд өгч болох зүйлс:
Муур бол махан тэжээлтэн амьтан гэдгийг байнга санах хэрэгтэй. Тиймээс ургамлын гаралтай уураг (үр тариа ) биш харин амьтны гаралтай уураг өгөх хэрэгтэй(мах).Махаар тэжээхэд мууранд хэрэгцээтэй витаминууд хангалтгүй байдаг. Хуурай хоолоор тэжээх нь эрүүл хооллолт юм. Хуурай хоол өгч байгаа бол усны саванд нь ус( сүүг шингэлж өгч болно) байнга байлгах хэрэгтэй.
Өгч болохгүй зүйлс:
    Шоколад болон кофены төрлийн зүйлийг өгч болохгүй. Бөөлжиж, чацга алддаг.Хүний хүнсэд хэрэглэдэг лаазласан туна загас тослог ихтэй мөн магни ихээр агуулагддаг учир их идвэл биемахбодын өөх тосыг задладагбөгөөд үхэлд хүргэдэг.
Элэг их өгөх нь тийм ч сайн биш. Элэг нь витамин А, Д ихээр агуулдаг. Энэ нь ясны кальци, фосфорын тэнцвэрийг алдагдуулж яс сийрэгжиж, үений мөгөөрс ясжидаг.

Муурын зулзага хооллох

Өсөж байгаа хөдөлгөөн ихтэй муурын зулзаганд насанд хүрсэн болон хөгшин муурыг бодвол илүү илчлэг, өөх-тос, уураг, витамин  хэрэгтэй.
   Мууранд зориулсан тусгай хоолонд дээрхи бүх зүйл агуулагддаг. Олон төрлийн зулзаганы хоол байдаг. Зулзаганд зориулсан амттан, хуурай хоол, олон зүйл агуулсан лаазласан хоол үйлдвэрлэдэг. Та муурын зулзагаа зориулалтын хоолоор нь тэжээх гэж байгаа бол төрсөн эхний жилд нь тэжээх хэрэгтэй.Яг энэ үедээ өсөлт нь бусад үеэсээ хурдан байдаг.

Гэрийн нөхцөлд нялх зулзага хооллох заавар:

- ½ аяга сүүн дээр 1 өндөгний шар хийнэ.
- 1 дусал хүүхдийн мультвитамин нэмнэ.
- 150 мг кальцийн карбонатын таблетик хийнэ.
Хэр их өгөх хэрэгтэй бэ?
- Угжаар хооллох үед зулзага аяндаа идэхээ больдог.
- Харин гуурсаар хооллох бол малын эмчээс зөвөлгөө авах хэрэгтэй.
Хэдэн удаа хооллох бэ?
- Бүр нялх үед нь шаардлагатай бол 2-4 цагын зайтай хооллоно.
- Харин томорсон үед нь 4 цагын зайтай хооллоно.
Угжаар хооллох:
- Угжны хөхл нь доош харуулахад зөвхөн нэг дусал гоожиж байхаар нүхтэй байх
- Угжаар сүүг шахаж өгх биш сорж ууж болохуйц байх
- Муурын зулзага сүүгээ хөхөж байхад угжийг нь 45ө - ийн налуу барьж өгнө
.

Насанд хүрсэн муур хооллох

    Насанд хүрсэн мууранд зулзаганых шиг илчлэг ихтэй хоол хэрэггүй. Хэрвээ та насанд хүрсэн муураа зулзаганы хоолоор тэжээвэл таны муур маш хурдан таргалах болно. Насанд хүрсэн мууранд энгийн хоолноос гадна тусгай зориулалтын хоол байдаг. Жишээ нь: шүд арчилгааны хоол, үсэн бөмбөг хянах зариулалттай хоол, хөгшин мууранд зориулсан хоол, жин ихтэй муурны хоол, шээсний замын эмгэгтэй нохойд зориулсан хоол болон гэрт амьдардаг муурны хоол байдаг.
   Та малын эмчээсээ таны мууранд дээрх тусгай зориулалтын хоол хэрэгтэй эсэхийг асууж болно.
Хөхнөөс нь салгах :
   Ихэвчлэн муурын зулзагыг эх нь ойролцоогоор 6-8 долоо хоногтой байхад нь хөхнөөс нь гаргадаг.
   Хэрвээ та муурын зулзага худалдаж авах юм уу, олвол хуурай хоол идэж чаддаг болтол нь сүү, сүүн бүтээгдэхүүнээр хооллох хэрэгтэй.
Хөгшин муур хооллох:
    Муур хөгширөх үед биемахбодийнх нь бодис солилцоо удааширан биеийн идэвхи сулардаг.
Хатуу хоол нь зарим тохиолдолд асуудал үүсгэдэг.
Хөгшин мууранд бага зэргийн илчлэг хэрэгтэй байдаг. Хөгшин муур залуу муурыг бодвол тийм ч их хоол иддэггүй.
Муурыг хэр их хооллох хэрэгтэй вэ?
   Та муураа хооллохдоо муурныхаа хоолон дээрхи зааварын дагуу хооллоно. Ихэвчлэн муурны хооллон дээр хэр их өгөх ёстойг нь заасан байдаг.
Ус :
   Ус бол маш чухал. Таны муур болон зулзаганы усны сав байнга цэвэр усаар дүүрэн байх ёстой. Өдөр бүр усных нь савыг угааж, шинэ ус хийж байх хэрэгтэй. Заримдаа муур хоолоо идэх үедээ усандаа хоолны үлдэгдэл унагааж бохирдуулдаг, муур ийм ус уух дургүй байдаг. Тэр үед нь усыг нь солих хэрэгтэй.
   Зарим муур ус бага уудаг. Та энэ үед санаа зовох хэрэггүй. Итгэхэд хэцүү ч муур болон муурын зулзага өөр нь шаардлагатай чийгээ идэж байгаа хоолоороо дамжуулан авдаг. Лаазласан хоолны 75 % нь ойролцоогоор чийг агуулсан байдаг.
   Хагас хурай хоолонд 35% -ийн чийг агуулагдсан байдаг. Хуурай хоолонд төрлөөсөө хамаараад 6-10% -ийн чийг агуулагдсан байдаг. Хуурай хоол өгдөг ч байсан усных нь саванд цэвэр ус байнга хийж өгч байгаарай.

Машины тосол нь муур болон бусад амьтадыг хордуулж үхэлд хүргэх  аюултай тул болгоомжтой байх хэрэгтэй.

Амьтдын тухай баримт
Тоть гуаглахаасаа илүү ярьдаг
Тоть шувууг ердөө л авиа дууриагч гэж олон хүн боддог. Харин 30 гаруй жилийн судалгаа тотины хэлний авъяас 4-6 настай хүүхдийнх шиг байдгийг тогтоожээ. Тоть зүгээр ч нэг үг тогтоодоггүй, харин “адилхан, жижиг, том, өөр, байхгүй” зэрэг хүний хамгийн түрүүнд сурдаг анхан шатны үгийг гагц авиагаар бус утгын хамт цээжилдгийг сүүлийн судалгаа харуулж байна. Эл судалгааг хийсэн Швед, Японы хэл шинжлэлийн эрдэмтэд тотины ярих чадварыг роботод ашиглахаар зэхжээ.
"Амьтдын тухай баримт" цааш унших »
“Мөнхийн усыг” алим орлож чадна
Энэ бодис эсийг бэхэлдэг аж. Лууван, байцаа, тоор, чангаанз, гүзээлзгэнэ болон загас, анар, ногоон цай антиоксидантаар баялаг. Антиоксидант хүний биед илүүднэ гэж хэзээ ч байдаггүй гэнэ.
"“Мөнхийн усыг” алим орлож чадна" цааш унших »
Байгаль хамгаалах түүхэн уламжлалын тойм
Монголчууд бид онгон тансаг байгальтайгаа үлдсэн үлэмжийн их хувь заяатай ард түмэн билээ. Бидний бишрэх, бахархах, хайрлан хамгаалах юмны нэг нь энэ мөн. Байгалиа гэсэн монгол түмний маань өнө мөнхийн өв уламжлал, үнэт сайхан зан үйл арвин болох нь эрдэмтэд, судлаачдын бүтээл туурвилуудаас аяндаа мэдрэгдсээр байна.
"Байгаль хамгаалах түүхэн уламжлалын тойм" цааш унших »
Монгол орны төв цэгийн тухай
Монгол улсын хүйс буюу төв цэг Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Өвөр хөшөөт гэдэг газар байдаг. Хуучнаар Халхын Түшээт хан аймгийн далай Гүний хошууны нутаг, энэ хавьд Монгол нутгийн төв оршдог гэдгийг эртний мэргэд ном судартаа бичиж үлдээснийг үндэс болгон орчин үеийн шинжлэх ухааны аргаар тооцоолон тогтоосон байдаг юм. Номгоны дар их ламтан Агваанчүлтэмжамц “ Өндөр гэгээн ба Баруун хүрээний түүх” зохиолдоо Монголын хүйс Ширээт цагаан нуур хэмээн бичсэн байдаг.
"Монгол орны төв цэгийн тухай" цааш унших »
Байгалийн гамшиг
Байгалийн гамшиг гэдэг нь олон хүний амь нас үрэгдэн эрүүл мэндээрээ хохирох их хэмжээний эд хөрөнгө сүйдэх байгаль экологийн тэнцвэр алдагдах үзэгдийг хэлнэ. 1974 онд Венесуэлийн Каракаст болсон олон улсын бага хурлаас байгалийн гамшигт 15 үзэгдлийг оруулсан.
"Байгалийн гамшиг" цааш унших »
Гүйдэг чулуу
Хөвсгөл аймгийн Улаантайгад борооны дараа нар гарч өвсний толгойн ус, хатаж эхлэх үед чулуу гүйхийг үзэж болно.
"Гүйдэг чулуу" цааш унших »
Хүн төрөлхтөн хэзээ сөнөх вэ?
Хүн төрлөхтөн сөнөж үгүй болох боломж ерөнхийдөө маш бага байдаг. (ойрын хугацаанд) Устаж үгүй болох таамагууд түүхэнд маш олон гарч байсан боловч бид зүгээр өнгөрсөн. Олон хүмүүсийн бичсэн хүн төрлөхтөн ойрын хугацаанд сөнөж үгүй болох дараахи таамгууд байна:
- Дайн дажин, Цөмийн зэвсгийн юмуу Биологийн дайн.
- Генеткийн эмгэг, вирус, антибиоткийг эсэргүүцэгч бактериас үүсэж болох тахал 
- Хэт их хүнтэй болсоноос өлсөглөн нэрвэх 
- Цаг агаарын дулаарал, бохирдолтоос болж аюултай цаг агаарын өөрчлөлт
- Амьсгалах атмосферт өөрчлөлт орох, эсвэл Озоны давхрагаа алдах 
- Асар хүчтэй галт уул дэлбэрэх 
- Мөстөлт буй болж дэлхий цасан бөмбөг болох
- Дэлхийн туйлын татах хүчинд өөрчлөлт бий болсоноор нарны цацраг туянаас биднийг хамгаалдаг дэлхийн татах хүчний хамгаалалт устаж гадуур яваа хэн бүхэн цацраг идэвхт туяанд өртөнө.
"Хүн төрөлхтөн хэзээ сөнөх вэ?" цааш унших »
Хэтрvvлээгvй хэтрvvлэг
Хэтрvvлээгvй хэтрvvлэг! Монгол улс: “Японы нэгэн євгєн Монгол гэж ямар улс байна аа. Яахаараа манай улс жил болгон ийм их хєрєнгє мєнгє тєсєвлєж туслаж дэмждэг юм бэ? гэж гайхан асуухад урдаас нь 1.5 сая метр квадрат нутаг дэвсгэртэй 30 сая малтай 2 сая хvнтэй онгон зэрлэг байгальтай улс байдаг юм аа гэж танилцуулжээ. Гэтэл япон євгєн толгой сэгсэрч “Пєєх наадах чинь 32 сая мал байна ш дээ. Тийм сайхан том газар нутагтай, ийм их малтай байж амьдарч чадахгvй байгаа юм бол тэр 2 сая хvнийг нь онгоцоор ачиж авчраад нэг арал дээрээ насаар нь хоол байраар хангаж зvгээр тэжээе л дээ. Харин оронд нь тэр газар нутаг малыг нь бид ашиглаж тэнд сайхан хєгжил дэвшлийг байгуулъя хэмээжээ ...” Vнэндээ Монгол улсад маань єргєн цэлгэр нутаг, уул ус, байгалийн баялаг , ан гєрєє, таван хошуу мал гээд цєм бvрэн. Гэтэл хvмvvс нь том том ярьж элдэв єнгєрсєн баларсан тvvхээрээ, ашиглаж чадахгvй баялаг, онгоноороо сvйрч байгаа байгалаараа бахархаж цээжээ дэлдэхээс цаашгvй залхуу амьтад болохоор ядуу тарчиг єлєн зэлмэн. Ядуу буурай орон гэж албатай юм шиг чалчина.
"Хэтрvvлээгvй хэтрvvлэг" цааш унших »
Эрчүүд мөхөж, шинэ хүйс үүсэх үү
Сүүлийн үед "Эрчүүд мөхөж" "Шинэ хүйс" үүсэх гэж байгаа тухай сонин хэвлэлүүдээр нийтэлж, олон нийт энэ тал дээр сэтгэл түгших болов. Эрчүүдийн үрийн шингэнд агуулагдах сперматозоидын тоо улам бүр багассаар байна. Үүнтэй холбоотой эр бэлэг эрхтэний хөвчрөл сайжруулдаг эм, нэмэлт тэжээлүүд эмийн сангуудад элбэгшжээ. Тэр бүү хэл, "эр хүйстэн" байхын үндэс болсон эр бэлгийн Ү /игрик/ хромосом нь өөрөө устах аюулд өртөөд байна.
"Эрчүүд мөхөж, шинэ хүйс үүсэх үү" цааш унших »
монгол нохой
Одоогоос олон мянган жилийн өмнө хүн хамгийн анх нохойг гаршуулан тэжээсэн гэдэг л дээ. Нохойн гарал үүсэл гэвэл чоно бөгөөд Энэтхэг чоно, Европ чоно, Дундад Азийн чоно гэж байжээ. Хүн анх чоныг ангийн чиглэлээр авладаг байв. Гол нь арьсаар нь хувцас хэрэглэл хийж өмсдөг байсан. Тэгээд удалгүй чоныг бага наснаас нь гаршуулан тэжээж нохой гэдэг “нөхөр”-тэй болжээ.
 
Чоно араатан бол нохой нь өнгө зүс төдийгүй зан ааш нь түүнээс огт өөр. Хүн ямархуу хэв маягтай амьдарч байна, нохой яг тэр хэв маяг, зан заншилд дасч чадсан байдаг. Дэлхийн эрдэмтдийн судлан тогтоосноос үзэхэд нохойн 500 гаруй төрөл үүлдэр байдаг юм билээ. Нохойн хамгийн анхдагч төрөл нь “Дог” ( дог гэдэг нь англиар нохой гэсэн үг ). Энэ төрлөөс бусад бүх төрөл үүлдэр нь гарсан гэж бичсэн байдаг юм.
"монгол нохой" цааш унших »
Цасны хүн гэж байдаг уу ??
Нууцлагдмал амьдралаар түүнийг амьдардаг түүнийг харна гэдэг маш ховор зүйл. Уугуул нутаг нь Памир, Кавказ, Гималай, Тянь-Шань хэмээн эрдэмтэд үздэг ч энэ залуу дэлхийгээр нэг тархсан. Гэхдээ тун цөөхөн бөгөөд ховор. Хойд Америкт түүнийг “Бигфүүт” буюу “том хөлт гэдэг.
"Цасны хүн гэж байдаг уу ??" цааш унших »
Шоргоолж
Дэлхийн 2-р дайны сүүлийн жилүүдэд антебиотек, өвчин намдаах эм гарч маш олон цэрэг эрсийн амийг аварч байсныг бид сайн мэднэ.
"Шоргоолж" цааш унших »
Загасны тухай
Хувийн туршлагаасаа Загас тэжээх сонирхолтой хүүхдүүдэд:
Эхний оочирт загасныхаа шилэн гэрийг бэлдэх хэрэгтэй тэгээд агааржуулагч аваад л чиний далай бүрэлдэж байгаа нь тэр одоо тэгээд хамгийн муу хямдхан загас мөн загасны хоолоо аваад тэжээгээд эхэлж байдаа. Тэгээд сайжирхаараа гоё загас аваад л байна даа.
"Загасны тухай" цааш унших »
(Нийт: 29)